- Makers News
- Posts
- Makers News #75
Makers News #75
🇲🇳 МАК-ийн наадмын тов гарлаа
Powered by
Өдрийн мэнд! Энэ жилийн наадмын тов гарлаа. МАК-чууд бид 07/11-нд уламжлал ёсоор Хүй долоон худаг дахь МАК Дэнж дээрээ дэнж хотойтол дэлгэр сайхан наадах нь ээ. Та бүхэн гэр бүлийн хамт хүрэлцэн ирээрэй 😇
👩🎓 “МАК Наадам 2024”-ийн хөтөлбөрийг танилцуулж байна
МАК-чууд бид жил бүр Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн бэсрэг наадам 7-р сарын 11-ний өдөр Хүй долоон худаг дахь МАК-ийн дэнж дээр зохион байгуулагдах тул та бүхэн гэр бүлийнхээ хамтаар хүрэлцэн ирээрэй. Дээрх QR кодыг уншуулан наадмын хөтөлбөр, газрын зураг, наадмын талбайн төлөвлөлтийн зураг зэрэг мэдээллүүдийг аваарай.
👩🎓 “МАК Цемент” ХХК сарын үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Монгол Улсын рекордыг дахин шинэчлэв
МАК Цемент ХХК 2022 оны 8-р сард нийт 117,480 тонн цемент үйлдвэрлэн Монгол Улсын хэмжээнд нэг сарын үйлдвэрлэлийн рекорд тогтоож байсан юм. Харин энэ оны 6-р сард 127,040 тонн цемент үйлдвэрлэн өмнөх рекордоо шинэчлэн тогтоолоо. МАК Цемент үйлдвэрийн бүтээгч хамт олондоо баяр хүргэе! 👏
🌳 “Залуу судлаач - 2024” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“MAK Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын шинэ санал санаачилгыг дэмжих, дадлагын баазыг ашиглан судалгаа шинжилгээний ажилд оролцуулах зорилготой “Залуу судлаач - 2024” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Шагналт байрт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх батламж олгосон юм. Мөн нийт оюутнуудад ирэх жилийн цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдах эрх болон сургуулиа төгсөөд “Монголын Алт” (МАК) ХХК-д ажиллах урилга гардууллаа.
Хүүхдийн паркын цоо шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ 🌳
Рио Тинто Монгол компани Хүүхдийн паркийн баруун жигүүрийн нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН оны эхний хагас жилд 16.4 сая.тн ачаа тээвэрлэжээ 🚞
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3% өссөн үзүүлэлт юм. Эхний хагас жилд импортын 1.9 сая.тн, экспортын 5.5 сая.тн, орон нутгийн 6.4 сая.тн, дамжин өнгөрөх 2.6 сая.тн ачааг тус тус тээвэрлэсэн байна.
Хүй долоон худаг руу вагоноор явах боломжтой 🚉
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7-р сарын 11, 12-нд Улаанбаатар – Давааны зөрлөг – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэрэг үйлчилнэ. Тодруулбал,
Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.
Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирэх аж.
Чингис хаан нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ 🚌
Тодруулбал, Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн ₮10,000, хүүхэд ₮5,000-аар үйлчлүүлэх боломжтой аж.
9 дэх удаагийн парламентын гишүүдийн талаарх баримт 🏛️
Энэ удаагийн УИХ түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй. Мэргэжил боловсролын хувьд инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн 8, багш 8, эмч 5, сэтгүүлч 5, улс төр судлаач 4, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу гишүүн 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай.
ТАНИЛЦ: Олимпын тамирчдын ёслолын хувцас “Парис-2024” зуны Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасны загварыг танилцууллаа. Төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болон олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатган урлажээ. | Олимпоор нисдэг таксиг олон нийтэд танилцуулна Парисын олимпийн үеэр “VoloCity” агаарын таксиг олон нийтийн өмнө туршиж үйл ажиллагааны зардал, дуу чимээний түвшнийг үнэлэхээр болжээ. Энэхүү нисдэг такси нь хоёр суудалтай, цахилгаанаар ажилладаг аж. Ирээдүйд уг нисдэг таксиг яаралтай тусламжийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. |
Ангарагт ч ургаж чадах хөвд овс олжээ Хятадын эрдэмтэд Ангараг гараг дээр ч ургах магадлалтай хөвдийн төрөл зүйл илрүүлжээ. Өмнөд туйл болон Мохаве цөлд ургадаг синтрикиа канинервис хөвд нь хуурай, хэт хүйтэн болон цацраг идэвх өндөртэй Ангараг гараг дээрх шиг нөхцөлийг ч тэсвэрлэж чаддаг аж. Уг хөвд нь -80 хэмд таван жил, -196 хэмд 30 өдөр хүртэл амьдарч, гамма туяагаар шарсны дараа ч гэсэн ургах чадвараа хадгалж үлдсэн юм. | Австраличууд vape-ийг эмийн сангаас л авна Австрали улс электрон тамхийг эмийн сангаас бусад газар худалдахыг хуулиар хориглолоо. Тодруулбал, эмийн сангаас бусад газарт vape нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, борлуулахыг хуулиар хориглож байгаа юм. Ингэхдээ никотины концентрацийг хянаж, энгийн савлагаатай байлгаж, амтыг нь тамхи, ментол, гаагаар хязгаарлана гэж мэдэгджээ. |
Япон эрдэмтэд роботын нүүр дээр хүний арьсыг амжилттай суулгаж чаджээ. Роботод суурилуулсан арьс нь хүний арьс шиг зөөлөн, уян хатан төдийгүй гэмтсэн тохиолдолд өөрийгөө нөхөх чадвартай аж. 🤖