- Makers News
- Posts
- Makers News #73
Makers News #73
🌏 "Азийн ирээдүй- Никкэй форум"-д оролцлоо
Powered by
Өдрийн мэнд ээ! МАК-ийн төлөөллүүд Токио хотноо зохион байгуулагдсан "Азийн ирээдүй- Никкэй форум"-д оролцож компанийн үйл ажилллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа. 😇 Мөн төвийн болон зүүн бүсийн нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох тул амралтын өдрөөр орон нутгийн чиглэлд зорчих бол болзошгүй үер усны аюулаас сэрэмжлээрэй. 💁🏻♀️
📙 Б.Нямтайшир: Миний хүсэл Монголдоо хэдэн сайхан үйлдвэр байгуулах
Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын Mining Insight сэтгүүлд өгсөн ярилцлага бүрэн эхээрээ нийтлэгдсэн байна. Та бүхэн доорх холбоосоос уншаарай.
🌏 "Азийн ирээдүй- Никкэй форум"-д оролцлоо
"Монголын Алт” (МАК) ХХК 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан "Азийн ирээдүй - Никкэй форум"-д оролцсон байна. Энэ үеэр “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүний боловсруулалт төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах төслийн судалгаа, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Мөн Никкэй сонинд "Монголын Алт” (МАК) ХХК-ийн БМБГ-ын захирал Х.Базарханд нүүрснээс устөрөгч үйлдвэрлэх цэвэр эрим хүчний технологийн салбарт Японы аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаагаа танилцуулахдаа "Түлшний дутагдал, дэлхийн дулаарал гэх мэт дэлхий нийтээр тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадна" гэснийг онцолжээ.
⚽️ “МАК Цемент” ХХК хөл бөмбөгийн аваргуудаа тодрууллаа
“МАК Цемент” ХХК энэ долоо хоногийн Даваа гарагт буюу 6 сарын 17-нд “MAK Cement Football Cup” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнд нийт 7 баг хурд, хүчээ сорин өрсөлдсөн байна.
💁♀️ Unread 100: Changemakers-т багтсан “Үндэсний Эвсэл”-ийн гишүүд хэн байв
Unread Media айсуй арваны хөгжлийг түүчээлж, өнгийг тодорхойлох шинэ цагийн улс төрчид, шилдэг өөрчлөлт бүтээгчдийг танилцуулах “Unread 100: Changemakers”-ийг толилууллаа. Энд багтсан 100 эрхэм бүгд өөр өөрийн замналаар өөрчлөлтийг бүтээж буйг Unread Media онцолжээ.
Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо 🏭
“Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр тус компани жилд дунджаар 24 сая.тн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах төсөөлөлтэй байгаа. Цаашлаад жилд $1.9 тэрбумын борлуулалтын орлого олж, $197.3 саяын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт $185.8 саяыг төвлөрүүлэх гэнэ.
Үер усны аюулаас болгоомжлоорой ⚠️
6-р сарын 21-нд төвийн болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг , дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Монгол улс эрчим хүчний шилжилтийн индексэд 5 байр ухарлаа 🔋
Тодруулбал, 120 орноос 116-д бичигдсэн юм. Монгол Улсын нүүрсхүчлийн хий дэлхийн дунджаас бараг 15 дахин өндөр, 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тн байгааг тайланд дурджээ.
Цахилгаан автомашины цэнэглэх станцыг нэмэгдүүлнэ 🔌
Засгийн газрын 2030 он гэхэд цахилгаан автомашины тоог 30 мянгад хүргэх зорилтыг дагаад цэнэглэгч станцын тоог 2026 он гэхэд 1000 болгох төлөвлөгөө гарчээ. Улсын хэмжээнд одоогоор 82 цэнэглэх станц байгаа нь өнгөрсөн оны эцсээс 12-оор нэмэгдсэн дүн болж байна. Харин цахилгаан автомашины импорт оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ.
Монголбанк “Лондонгийн зарчмууд” олон улсын багц зарчимд нэгдэв 🪙
Уг зарчим нь төв банкнуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой юм.
Тахийг мөхлөөс аварна Эрдэмтэд Миннесотагийн амьтны хүрээлэнгийн 10 настай гүү Варущкагийн цусны дээжийг ашиглан тахийн генийн зургийг бүтээжээ. Ийнхүү тахийн геномын бүтэц тодорхой болсон тул ирээдүйд тахийн үржлийг хянах боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Уг амьтны хүрээлэнд үржүүлж буй тахийн үр төлийг 1992 онд Хустайн нуруунд нутагшуулсан юм. | Nvidia-н шинэ эрин Мягмар гарагт Nvidia компанийн хувьцааны ханш 4 орчим хувиар өссөний үр дүнд зах зээлийн үнэлгээ нь $3.3 их наядад хүрлээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байна. Тус компанийн үйлдвэрлэдэг хагас дамжуулагч чипүүд хиймэл оюуны гол тархи болдог тул эрэлт нь маш өндөр байна. |
NBA: "Бостон Селтикс" 18 дахь аваргын цомоо авлаа NBA-ийн 78 дахь улирал "Бостон Селтикс" багийн ялалтаар өндөрлөлөө. Тэд аваргын төлөө Өрнөд бүсээс тодорсон "Даллас Маверикс"-ыг цувралын тав дахь тоглолтод 106:88-аар ялснаар "Ларри Ө'Брэйн"-ий цомыг 18 дахь удаагаа хүртсэн юм. Ингэснээр гол өрсөлдөгч "Лос Анжелес Лэйкерс"-ээс нэгээр илүү гарч, тус лигийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн баг боллоо. Бостончууд хамгийн сүүлд 2008 онд түрүүлсэн билээ. | НҮБ анх удаагаа сарны асуудлыг хэлэлцэв Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурал Австрийн нийслэл Вена хотноо болж, дэлхийн даяарх сансрын агентлагууд, сансрын нисэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөлөгчид оролцжээ. НҮБ-ын Сансар огторгуйн асуудал эрхэлсэн газрын захирал Аарти Холла-Майни “Сарыг судлах асуудлаар зөвлөлдөж, зохицуулах тал дээр олон улсын зөвшилцөл нэмэгдэж байна" хэмээн онцолсон байна. |
Домгийн шувуу үргээж “Евро-2024” Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ХБНГУ-д эхэллээ. Аваргын цомыг аль улс өргөх бол гэсэн догдлолтой өдрүүд биднийг хүлээж байна. “Евро-2024” тэмцээний албан ёсны дууг хүргэж байна. 🎶