- Makers News
- Posts
- Makers News #69
Makers News #69
🌳 НСУ: 6500 мод тарьжээ 🌳
Powered by
Өглөөний мэнд! 🌞Маргааш тохиох автомашингүй өдрийг та бүхэн гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлээрэй. Бороо орох тул шүхрээ мартуузай. ☂️
🖥️ ТАНИЛЦ: Intranet.mak.mn сайтаас татах боломжтой файлууд
Та бүхэн дараах файлуудыг албан хэрэгцээнд ашиглах зорилгоор татан авч болох нь ээ.
📂1. Хэрэгцээт файлууд: Компани, үйлдвэр уурхайн лого, хүний нөөцийн маягт, дотоод албан бланк, шинэ ажилтны гарын авлага, хувь хүний хөгжлийн сургалтууд гэх мэт файлууд.
📰2. Дүрэм журам: Компанийн газар, нэгж, хэлтэс, үйлдвэр, уурхайн дүрэм журам болон албан томилолтын хуудас.
📷 3. Зургийн цомог: Арга хэмжээ, дотоод үйл явдал болон уралдаан тэмцээний зургууд.
🌳 НСУ: 6500 мод, бут тарьжээ
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Нарийн сухайтын уурхайн хамт олон уурхайн бүсийн 11 байршилд 4 төрөл, зүйлийн 6500 ширхэг мод бут тарьсан байна. Мод тарих арга хэмжээнд ИТА, аж ахуйн хэсэг, баяжуулах үйлдвэрийн хэсэг, уулын хэсэг, засвар үйлчилгээний хэсгийнхэн идэвхтэй оролцжээ.
🏆 “МАК Цемент” ХХК ширээний теннисийн аваргуудаа шалгарууллаа
Тус үйлдвэрийн хамт олон “MAK CEMENT CUP 2024” ширээний теннисийн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээний шагналт байрын тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй төрөл:
🥇 I байр: М.Батбилэг
🥈 II байр: М.Азбаяр
🥉 III байр: Н.Баясгалан
Эмэгтэй төрөл:
🥇 I байр: Т.Уянга
🥈 II байр: С.Уранжаргал
🥉 III байр: Г.Буянтөгс
ДНБ эхний улиралд ₮16.5 их наяд боллоо 📈
Монгол Улсын ДНБ I улиралд өмнөх улирлаасаа эрчимжиж, 7.8 хувиар өсөхөд уул уурхайн олборлолт болон тээврийн салбарын үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар тайлант хугацаанд 1.3 хувиар агшсан байна.
Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх алхам 🏭
Жилд 20 сая.тн нүүрс ачих хүчин чадалтай Тавантолгойн логистикийн төвийг II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийн явцад тоног төхөөрөмжүүдийг туршиж, эхний ээлжинд 1,280 тонн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилт хийжээ.
Хөгжлийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалт 💰
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөл дэх бодлогын 8 тэргүүлэх чиглэлийн 224 төсөлд ₮11.8 их наядын хөрөнгө оруулалт хийх юм байна. Ингэхдээ улсын төсвөөс ₮3.9 их наядыг, гадаад зээлээр ₮1.8 их наядыг, гадаадын тусламжаар ₮0.2 их наядыг, хувийн хөрөнгө оруулалтаар ₮1.4 их наяд гэхчлэн бүрдүүлэх гэнэ.
Нийслэлийн 37 цэгээс үнэгүй цэвэр ус авах боломжтой боллоо 🚰
Зориг сангийн “Байгаль орчны манлайлал хөтөлбөр"-ийн Refill UB төсөл нь хуванцрын хэрэглээг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод ус дүүргэх цэгүүд суурилуулжээ. Мөн цаашид ус авах боломжтой ч хүмүүс төдийлөн мэддэггүй байршлуудыг Google Map-т нэмж бүртгэх ба ингэснээр энгийн хайлтаар өөрт хамгийн ойр ус авах цэгийг хялбар олж, үнэ төлбөргүй ус авах боломжтой болох юм.
Автомашингүй өдрийг 12 дахь жилдээ зохион байгуулна 🚗
Маргааш буюу 05/25-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахтай холбоотойгоор 06:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Улмаар эдгээр цагуудад нийтийн тээврийн автобусны маршрутад өөрчлөлт оруулах юм байна.
iPhone 16 ямар байх вэ? Ирэх 9-р сард олны хүртээл болох “iPhone 16” гар утасны хэмжээ болон өнгөний тухай Apple-ийн шинжээч Мин-Чи Куо ам нээлээ. Түүний хэлснээр “iPhone 16 Pro Max” 6.9 инчийн дэлгэцтэй байх гэнэ. Харин өнгөний хувьд хар, цэнхэр, ногоон, ягаан, цагаан өнгийн сонголттой байх төлөвтэй гэжээ. | Гүүрэн дээрх буудал Сөүл хотын захиргаа Хан мөрний гүүрэн дээр байгуулсан 144 м.кв зочид буудлаа 7-р сарын 16-нд албан ёсоор нээнэ хэмээн зарлалаа. Уг байгууламж нь гүүрэн дээр боссон дэлхийн анхны зочид буудалд тооцогдож байгаа гэнэ. Буудлын өрөөний үнэ 340,000-500,000 воны хооронд байх ба Airbnb-ээр захиалах аж. |
Хэт халалт ба хүний эрүүл мэнд University College London их сургуулийн эрдэмтэд хэт халалтын улмаас хүний биеийн дулаан зохицуулах механизм алдагдаж, улмаар мэдрэлийн болон халдварт, амьсгалын замын өвчлөлийг сэдрээж байгааг тогтоожээ. Тэд нийт 332 судалгааны тайланд дүн шинжилгээ хийхэд хэт халалтаас шалтгаалан алцхаймер буюу зөнөх өвчний хүндрэл хамгийн их байна гэсэн үр дүн гарчээ. | Цахилгаан машины сул тал? Судлаачид Их Британийн зам тээврийн ослын тоо баримтад дүн шинжилгээ хийхэд цахилгаан машин бензин хөдөлгүүртэй машинтай харьцуулахад явган зорчигч мөргөх магадлал 2 дахин өндөр байгааг тогтоосон тухай The Guardian мэдээлжээ. Шалтгаан нь цахилгаан машин унадаг хүмүүс илүү залуу бөгөөд туршлага багатай гэжээ. Мөн цахилгаан машин чимээ бага гаргадаг учир явган зорчигч сонсохгүй байх магадлалтай хэмээжээ. |
Исламын шашны хатуу дэглэмтэй Саудын Араб улсад анх удаагаа усны хувцасны загварын шоу болжээ. Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө эмэгтэйчүүдэд бүх биеэ халхалсан хувцас өмсөхийг шаарддаг байсан тус улсад энэ нь “түүхэн” үйл явдал юм. 👙