- Makers News
- Posts
- Makers News #67
Makers News #67
🏆 Бид татвар төлөлтөөр манлайлсаар...👏
Powered by
Өдрийн мэнд! Манай компани 2023 онд хамгийн их татвар төлсөн шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарлаа. Ингэснээр сүүлийн 26 жилийн турш татвар төлөлтөөрөө манлайлж байна. 👏👏👏
🏆 МАК “Хамгийн их татвар төлсөн шилдэг 10 татвар төлөгч”-ийн нэгээр шалгарлаа
Аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж буй “Монголын Алт” (МАК) компани 2023 оны "Хамгийн их татвар төлсөн шилдэг 10 татвар төлөгч"-ийн нэгээр шалгарлаа. Тодруулбал, МАК-чууд бид 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт ₮357.3 тэрбумын татвар төлжээ.
Үүнээс үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, дүүргийн төсөвт төвлөрүүлсэн татварыг ангилан харвал:
✅ Өмнөговь аймаг: ₮5.2 тэрбум
✅ Хан- Уул дүүрэг: ₮2.4 тэрбум
✅ Төв аймаг: ₮1.2 тэрбум
✅ Налайх дүүрэг: ₮175.5 сая
✅ Дорнод аймаг: ₮61.1 саяын татвар тус тус төлсөн байна.
📱 Тэтгэврийн хуримтлалын гэрээгээ Makers аппликейшнээр байгуулаарай
Makers аппликейшнд “Тэтгэврийн хуримтлал”-ын цэс шинээр нэмэгдлээ. Та бүхэн уг цэсээр дамжуулан Тэтгэврийн хуримтлалын гэрээгээ цахимаар байгуулах боломжтой. Хэрвээ та шинэчлэгдсэн Makers аппликейшнээ татаж амжаагүй байгаа бол доорх холбоосоор нэвтрэн татаарай. 😉
🎮 MAK-ESPORTS 2024 CHAMPION тэмцээний аваргууд тодорлоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд жил бүр уламжлал болгож зохион байгуулдаг цахим спортын тэмцээн болж өнгөрлөө. Энэ жилийн аваргуудтай танилцана уу.
📌DOTA 2 төрөлд:
🥇I байр: Төв оффис EFFECT TEAM
🥈II байр: MAK CEMENT TEAM
🥉III байр: НСУ-1 E-MINING TEAM
🎖️Шилдэг тоглогч /MVP/: Н.Дөлгөөн /LOWKEY/ ҮТГ
📌CS 2 төрөлд:
🥇I байр: МАК ЦЕМЕНТ ХХК
🥈II байр: MAK CENTRAL / EAST, WEST/
🥉III байр: МЕВАХҮ
🎖️Шилдэг тоглогч /MVP/: О.Өгөөмөр МАК ЦЕМЕНТ ХХК
📌Mobile Legends төрөлд:
🥇I-р байр: MAK CEMENT TEAM
🎖️Шилдэг тоглогч /MVP/: С.Гандөш МАК ЦЕМЕНТ ХХК
🚌 Шинэ ажилтнуудыг үйлдвэрүүдтэй танилцууллаа
Энэ оны Шинэ ажилтнуудын үйлдвэртэй танилцах нэгдүгээр ээлжийн аялалд 38 ажилтан хамрагдлаа. Хүний нөөц, сургалтын албанаас зохион байгуулдаг энэ аяллаар Төв оффисын шинэ ажилтнуудыг МАК Евро Цемент, МАК Евро Блок, МАК Евро Виндоор, МАК Евро Венти үйлдвэртэй танилцуулдаг уламжлалтай билээ.
👨🏫 Говьсүмбэр аймгийн политехникийн оюутнууд МАК Евро Цемент үйлдвэртэй танилцжээ
Говьсүмбэр аймгийн политехникийн коллежид Автомеханик, ХАБЭА, Үйлдвэрийн техникч, Баяжуулалтын техникч мэргэжлээр суралцаж буй 25 оюутан "МАК Цемент ХХК"-ийн үйлдвэр, уурхайтай танилцсан байна. Үйлдвэрийн хамт олон оюутнуудыг хүлээн авч, мэргэжлийн зөвлөгөө өгөн мэдээлэл солилцжээ.
Нүүрсний экспорт өслөө 📈
Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар 25 сая.тн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.6% өссөн үзүүлэлт юм. Экспортын нүүрсийг боомтоор нь авч үзвэл, Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна. Гэхдээ экспортын биет хэмжээ нэмэгдэж байгаа ч нүүрсний ханш өнгөрсөн оноос буураад байгаа юм.
Инфляц буурсаар байна📉
Инфляц 4-р сард 6.4% гарч, 2021 оны 5-р сараас хойших хамгийн бага түвшиндээ хүрчээ. Жилийн өмнө 11.3% байсан инфляц ийнхүү буурахад бензин түлшнээс бусад импортын бараа бүтээгдэхүүний үнэ 34.8%, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.8% буурсан нь тус тус нөлөөлсөн байна.
2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр байгуулжээ 🏭
Үүний үр дүнд өнгөрсөн онд махны экспортоос $277 саяын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12% буурсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд ₮934 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг 1957 ААН, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлжээ.
Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо 🚗
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг ийнхүү халж байгаа юм.
Баруун аймгуудын нислэгийн үнийг дахин 10% хямдруулав 🛫
Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ 1 талдаа ₮405 мянга байсан бол одоо ₮365 мянга болж, 2 талдаа ₮810 мянга байсан бол ₮730 мянга болж хямдарсан байна. Сонирхуулахад, тус нислэгүүдийг МИАТ ТӨХК шинэхэн CRJ-700 Мазаалай агаарын хөлгөөр үйлдэх аж.
Нисгэгчгүй нислэг Хятадад нисгэгчгүй онгоцоор 455 кг сам хорхой тээвэрлэн Жухайн Ляньжоу буудалд амжилттай газарджээ. BeiDou III дэвшилтэт удирдлагын платформоор тоноглогдсон FP-98 онгоц нь аадар бороо, манан, салхи зэрэг цаг агаарын хүнд нөхцөлд ч өдөр шөнөгүй ажиллах боломжтой бөгөөд -40С-55С хүртэл температурт нисэх чадамжтай аж. | Apple-ийн шинэ бүтээгдэхүүн Apple Macbook-ийг ч орлох хүчин чадалтай iPad Pro загвараа танилцууллаа. Уг бүтээгдэхүүн нь $999 үнэтэй бөгөөд Smart Keyboard, нэмэлт гэртэй байх аж. Хамгийн үнэтэй, дэвшилтэт таблет хэмээгдэж буй iPad Pro нь 11 болон 13 инч бүхий хоёр өөр хэмжээтэй ба M4 чипээр тоноглогдсон нь онцлог байгаа юм. |
Шинэ гараг нээжээ NASA-н James Webb телескоп агаар мандал бүхий чулуурхаг гараг нээжээ. “55 Canri e гарагийн агаар мандал нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл дутуу ислээр баялаг байх магадлал өндөр. Гэхдээ усны уур, хүхрийн давхар исэл зэрэг бусад хий байх магадлалтай” гэж NASA-н гараг судлаач Реню Ху хэлжээ. | Мянганыхны Birkin Японы Uniqlo компани трэнд болоод буй нэг мөрөвчтэй цүнхнийхээ эрэлтийг өндөр хэвээр хадгалахын тулд шинэ өнгө, материал, захиалгын хатгамал, чимэглэлтэйгээр худалдаанд гаргаж эхэлжээ. Уг цүнх нь 1500 иен буюу одоогийн ханшаар $10 хүрэхгүй үнээр зарагдаж байгаа юм. |
Робот технологийн салбарт тэргүүлэгч Boston Dynamics компани бүрэн цахилгаан ажиллагаатай, хүн дүрст шинэ роботоо танилцуулжээ. Энэхүү робот нь гайхалтай уян хатан хөдөлгөөнтэй болж чадсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тус компани роботынхоо бодит хэрэглээг Өмнөд Солонгосын Hyundai компанид нэвтрүүлэх юм байна. 🐳