Makers News #41

🎭🎙️ Урлагийн их наадмын тов тодорлоо

Powered by

Бүгдэд нь Баасан гарагийн мэнд! 😁 Урлаг, оюун ухаанаа сорьсон бас нэгэн завгүй долоо хоногийн онцлох мэдээллүүдийг энд нэгтгэлээ. Та бүхэн тухлан уншаарай 📰

🎙️ Урлагийн их наадмын тов гарлаа

Компанийн 30 жилийн ойн "Урлагийн Их Наадам" 12-р сарын 02-ны Бямба гарагт “Corporate & Convention Centre”-д болно. Энэ удаад "Ёс зүйтэй хамт олон" ерөнхий концепцийн хүрээнд мюзикл хэлбэрээр зохион байгуулах юм байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой 🤩

🎭 НСУ урлагийн аваргуудаа тодрууллаа

Нарийнсухайтын уурхай 11/10-11/11-ний өдрүүдэд урлагийн бага наадмаа зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Нийт дүнгээр Санхүү, Эдийн засгийн хэсэг, Цахилгааны хэсэг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомыг гардан авчээ.

ХАМТЛАГ БҮЖИГ

  • 🥇 I байр - СЭЗХ, ЦХ

  • 🥈 II байр - БҮХ, БХ

  • 🥉 III байр - УХ, ЛХ, ХАБЭАБОХ

ХАМТЛАГ ДУУ

  • 🥇 I байр - БҮХ, БХ

  • 🥈 II байр - СЭЗХ, ЦХ

  • 🥉 III байр - ЗҮХ, ТХ

ГОЦЛОЛ БҮЖИГ

  • 🥇 I байр - УХ, ЛХ, ХАБЭАБОХ

  • 🥈 II байр - СЭЗХ, ЦХ

  • 🥉 III байр - БҮХ, БХ

ГОЦЛОЛ ДУУ

  • 🥇 I байр - ЗХНХ, ААХ, МТХ

  • 🥈 II байр - ЗҮХ, ТХ

  • 🥉 III байр - УХ, ЛХ, ХАБЭАБОХ

ХӨГЖИМ

  • 🥇 I байр - УХ, ЛХ, ХАБЭАБОХ

  • 🥈 II байр - ЗҮХ, ТХ

  • 🥉 III байр - СЭЗХ, ЦХ

ЧӨЛӨӨТ ҮЗҮҮЛБЭР

  • 🥇 I байр - СЭЗХ, ЦХ

  • 🥈 II байр - БҮХ, ТХ

  • 🥉 III байр - ЗХНХ, ААХ, МТХ

ХӨТЛӨГЧ

  • 🥇 I байр - ЗХНХ, ААХ, МТХ

  • 🥈 II байр - СЭЗХ, ЦХ

  • 🥉 III байр - БҮХ, БХ

🖥️ Сонирхлын шинэ клуб мэндэллээ

Компанийн залуу үеийн төлөөллийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, компанийн нэр хүндийг нийтэд таниулах цахим спортын тэмцээнүүдэд чадварлаг тамирчид бэлдэх зорилготой MAK Esport Клубийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Клубийн эхний уулзалт 11-р сарын 21-ний Мягмар гарагийн 18:30 цагт Төв Оффисын Цагаан Суварга хурлын танхимд болно. Та бүхэн клубийн эхний уулзалтад идэвхтэй хамрагдаарай 😄

📚 “Монгол Бахархлын өдөр”-ийн АХА тэмцээн

“Монгол Бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Нарийнсухайтын уурхай Монгол өв соёл, түүхэн уламжлал, ёс жаягийг сурталчлан таниулах, оюун ухаан хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэлтэй болох зорилгоор танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллаа 👏 

Шагналт байрын эзэдтэй танилцъя 🙌

🥇Тэргүүн байр - Уулын хэсэг 220тн БелАЗ автосамосвалын оператор С.Гантулга

🥈 Дэд байр - Санхүү Эдий Засгийн хэсэг Нягтлан бодогч Ш. Эрдэнэбаяр

🥉 Гутгаар байр - Баяжуулах үйлдвэрийн хэсэг ZM Хуурай баяжуулах үйлдвэрийн туслах С.Амармөнх

👷 Онцлох ишлэл - Хэн юу гэв?

Өндөр зэрэглэлийн цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын Schüco International KG компанийн Төслийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ulrich Artmann МАК Евро Виндоор үйлдвэрт ажиллах үеэрээ сэтгэгдлээ хуваалцсаныг энд дарж сонирхоорой.

МАК компани Монгол Улсын экспортын санхүүжилтийн эхний хоёр хэлцлийг бие даан хэрэгжүүлсэн туршлагатай 🤝

"ЭТТ" ХК-ийн биржийн арилжааны борлуулалт тэрбум $ давлаа 💵

Тус компани 2-р сарын 9-нөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан борлуулаад байна. МХБ-ийн нүүрсний цахим арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар бүрдүүлжээ.

Гадаад худалдааны тэнцлийн ашиг $4.9 тэрбум 📈

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл оны эхний 10 сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Тайлант хугацаанд нийт бараа эргэлт 16.9%, экспорт 24.3%, импорт 6.5 хувиар тус тус өссөнөөр гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэж, төгрөгийн ханшид ирэх дарамт буурчээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ 💳

Улсын хэмжээнд ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 сарын 1-нээс эхлэн ₮660 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр боллоо. Цалин нэмэх нь зарим салбарын ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг ч, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд зогсохгүй, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол шалтгаан болдог билээ.

Таван Шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 68% 👍

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн 4 байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж байна.

Боловсролын PISA үнэлгээний үр дүнг 12/05-нд зарлана 🏫

Монгол Улсын боловсролын PISA үнэлгээний үр дүнг 12-р сарын 5-нд зарлана. Уг үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ гаргадаг бөгөөд гурван жил тутам 15 настай суралцагчдын математик, байгалийн ухаан, унших чадварыг үнэлдэг байна. 2022 онд дэлхийн 88 улс оролцож буй бөгөөд Монгол Улсаас 196 сургуулийн 7,300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогджээ.

Музейн анхны виртуал өрөө

Чингис Хаан Үндэсний музей Монгол бахархлын өдрөөр Монголын анхны панорама дэлгэц бүхий виртуал өрөөг нээлээ. Виртуал өрөөнд нэгэн зэрэг 15 хүн орох боломжтой бөгөөд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзэж болох аж.

Мэтгэлцээний 10 алтан медаль

"British school Ulaanbaatar" сургуулийн 12-р ангийн сурагч Г.Анунгоо мэтгэлцээний Дэлхийн цомын тэмцээнээс 10 алтан медаль авлаа. Монгол, БНСУ-д болсон 2 шатны шалгаруултад тэнцэж, түрүүлснээр АНУ-ыг зорьж 80 гаруй орны 2,500 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, 10 төрөлд тэргүүлжээ.

Amazon.com-ийн амбиц

Онлайн худалдааны аварга компани Amazon.com ирэх оноос эхлэн АНУ-ын зах зээлд шинэ автомашин борлуулахаар боллоо. Эхний ээлжид Өмнөд Солонгосын Hyundai компанийн автомашинуудыг вебсайтаараа дамжуулан борлуулах юм байна. Ингэхдээ лизингийн сонголтуудыг мөн санал болгох аж.

К.Роналду Аваргуудын лигт?

Европын хөлбөмбөгийн холбоо Саудын Арабын "Аль-Насср"-ыг ирэх улирлын Аваргуудын лигийн тэмцээнд оролцуулахаар яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. Хэрэв төлөвлөгөө бүтвэл тус тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Криштиано Роналду Аваргуудын лигт эргэн ирэх нь.

Францад төвтэй "Petite Maison" продакшн, Монгол найруулагч Ч.Хоролдоржийн хамтран бүтээсэн "Lady of the Gobi" буюу “Говийн бүсгүй” баримтат кино салбартаа хамгийн нэр хүндтэй Английн "Grierson Awards"-ийн 2023 оны Шилдэг богино хэмжээний баримтат киногоор шалгарлаа. Өнгөрсөн оны 9-р сард Их Британийн "The Guardian" сонины Youtube сувгаар олон нийтэд цацагдсан энэхүү кинонд нүүрс тээврийн салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал, ажлын нөхцөл, ялангуяа ковидын хорио цээрийн үед ямар байсныг харуулах бөгөөд Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч эмэгтэй С.Майхүүг гол дүрээрээ сонгожээ.