- Makers News
- Posts
- Makers News #40
Makers News #40
💡 "МАК Инновац" уралдааны II шат тун удахгүй
Powered by
Бүгдэд нь Баасан гарагийн мэнд! 😁 Үйл явдлаар дүүрэн, өрнөл ихтэй долоо хоногийн онцлох мэдээллүүдийг хүлээн авна уу. 💪
👨🎓👩🎓 Гурвантэс сумын оюутнуудад тэтгэлэг гардууллаа
Монголын Алт МАК компани хүртээмжтэй боловсролыг дэмжих бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 12 оюутанд 24 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг гардууллаа. Орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2016 оноос хойш нийт 20 оюутныг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан 74.9 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Мөн Хүрэн Толгой Коал Майнинг ХХК энэ жил Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 11 оюутанд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 90 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.
🚆“Тээврийн 7 хоног” ба Терминалын бүтээн байгуулалт
“Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023”-т МАК компани Шивээхүрэн Терминалын бүтээн байгуулалтын төслөөр амжилттай оролцлоо. Арга хэмжээний үеэр зочдод төслийн талаар танилцуулж, мэдээлэл хуваалцсан байна.
Шивээхүрэн чингэлэгт тээврийн терминалын нэвтрүүлэх хүчин чадлыг эхний ээлжинд 17 сая тонноор ашиглалтад оруулсан бөгөөд, 2024 оноос жолоочтой тээвэр, 5G болон AGV тээврийн экспортын хэмжээг 32 сая тонн хүртэл үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
💡 “МАК Инновац” уралдааны II шатны шалгаруулалт 11/20-нд болно
Компанийн 30 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтнуудын дунд зарлагдсан Инновацын шилдэг төсөл, бүтээл шалгаруулах “МАК Инновац” уралдааны 2-р шатны шалгаруулалт 11-р сарын 20-ны Даваа гарагт зохион байгуулагдахаар боллоо. Сүүлийн шалгаруулалтад нийт 22 баг төслөө танилцуулах бөгөөд Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч тэргүүтэй компанийн дээд шатны удирдлагын багийн гишүүд шүүгчээр ажиллах юм байна. 2-р шатанд тэнцсэн багуудад нэгдсэн байдлаар Powerpoint Template илгээнэ.
Нийт багууддаа амжилт хүсье 🙌
🌱 “Үндэсний чанарын чуулган 2023”-т оролцлоо
Жил бүрийн 11-р сарын эхний 2 долоо хоногт зохион байгуулагддаг “Үндэсний чанарын чуулган"-д Байгаль орчин, тогтвортой хөгжлийн газар компаниа төлөөлөн оролцлоо. Энэ үеэр МАК компанийн тогтвортой хөгжлийн бодлого ба хүлэмжийн хийн тооцоолол сэдвээр илтгэл танилцуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд оруулж буй хувь нэмрийн талаар нийт оролцогчдод мэдээлэл түгээсэн байна 👏
🇯🇵 Япон дахь томилолт - “Ignite 2023”
Япон дахь Монголын Оюутны Холбоотой хамтран 2023 оны 10-р сарын 14-21-ний өдрүүдэд Токио, Осака, Сэндай хотуудад “МАК Ignite-2023” арга хэмжээг зохион байгуулж, нийт 400 гаруй оюутныг хамрууллаа.
Томилолтын үеэр Япон улсад эхний тавд ордог Эзэн Хааны нэрэмжит Осака, Тохокү, Нагояа сургуулиудтай танилцаж, байгууллагын үйл ажиллагаа, зорилго, чиглэл, төсөл хөтөлбөрүүд, цаашдын хамтын ажиллагааны талаарх мэдээллийг оюутнуудтай хуваалцсан байна.
Япон улсад олж авсан туршлага, ур чадвараа ашиглан эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох сонирхолтой нийт 150 оюутан бүртгүүлсэн бөгөөд 2024 онд сургуулиа төгсөх бакалавр, магистр, доктор зэрэгтэй 15 оюутан манай компанид дадлага хийх, ажилд орох хүсэлтээ илэрхийлжээ 👍
👷 Schuco-ийн ээлжит сургалт
Өндөр зэрэглэлийн цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын Schüco International KG компанийн Төслийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ulrich Artmann тэргүүтэй төлөөлөгчид 10/23-11/03-ны хооронд буюу 14 хоногийн хугацаанд МАК Евро Виндоор үйлдвэрт ажиллаж, манай инженер, мэргэжилтнүүдэд техник, арга зүйн зөвлөгөө өгч, мэдлэг батжуулах дадлага, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр манай мэргэжилтнүүд ажилдаа гаршсан, чадмаг байдлаа харуулж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанар, загварыг сайжруулах тал дээр өөрсдийн саналаа нээлттэй илэрхийлж, деталь бүрийн үүрэг, ач холбогдлыг ойлгохын тулд идэвхтэй асууж, тодруулсан нь ихээхэн сэтгэгдэл үлдээсэн гэдгийг Ulrich Artmann онцолсон юм.
🙋♂️ 30 ажилтан операторын үнэмлэхээ гардан авлаа
Мак Цемент ХХК Говьсүмбэр аймгийн МСҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 онд "Зам барилгын машин механизмын оператор", "Металл боловсруулах машин механизмын оператор"-ийн нэг жилийн ангиудад тус бүр 15 ажилтныг амжилттай суралцуулан үнэмлэхийг нь гардууллаа.
Мөн ажилтнуудын ажлын байрны ур чадварыг нэмэгдүүлэх, сурч хөгжих сонирхлыг дэмжих үүднээс энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2023 оны намрын элсэлтэд тус коллежийн нэр дурдсан 2 ангид дахин 30 ажилтныг бүртгүүлээд байна.
Шинэ элсэгчдийн мэргэжлийн анхдугаар хичээл
Шинэ элсэгчдийн мэргэжлийн анхдугаар хичээл 2023.11.06-нд Мак Цемент ХХК-ийн амрах байрны сургалтын танхимд зохион байгуулагдсан юм. Цаашид долоо хоног бүр 2-4 цагийн хичээлийг тогтмол танхимаар орох ба амарч буй ажилтнууд онлайнаар хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
♟️🎯 Шатар, даам, дартсын аваргууд тодорлоо
Байгууллагын 30 жилийн ойн хүрээнд нийт ажилтнуудын дунд "Шатар, даам, Дартс"-ын тэмцээнийг 11-р сарын 4-ний өдөр зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Олон төрөлт энэхүү тэмцээнд нийт 130 тамирчин оюун ухаан, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Ингээд шагналт байрын баг, тамирчдыг танилцуулъя.
ДААМ – ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ
🥇 I байр – “МАК Цемент” ХХК – Чанар хяналтын инженер Б.Лхам-Эрдэнэ
🥈 II байр – “Хөөтийн уурхай” – Цемент савлах машины оператор Ч.Эрдэнэтуяа
🥉 III байр – “МАК Централ” – Түүхий эдийн хамагчийн оператор Б.Хэрлэн
ДААМ – ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ
🥇 I байр – “МАК Цемент” ХХК – Төлөвлөлт, Ашиглалтын инженер Б.Нямдаваа
🥈II байр – “Нарийн сухайтын уурхай” – RH-120 экскаваторын оператор Б.Урьдахбиш
🥉III байр – “МАК Централ” – Нэмэлтийн агуулахын кранист Д.Мөнхчулуун
♟️ ШАТАР – ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ
🥇I байр – “Нарийнсухайтын уурхай” – Хангамж хариуцсан мэргэжилтэн Г.Сэлмаа
🥈 II байр – “Хөөтийн уурхай” – Нягтлан бодогч Б.Цолмон
🥉 III байр – “МЕВАХҮ” – Эдийн засагч Ц.Солонго
♟️ ШАТАР – ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ
🥇 I байр – “МАК Цемент” ХХК – Хэсгийн дарга Н.Үнэнбаатар
🥈 II байр – “МЕБҮ” – Борлуулалтын нярав Э.Очирсүх
🥉 III байр – “Үйлдвэр техникийн газар” – Технологи, тоног төхөөрөмж, судалгааны ахлах мэргэжилтэн Н.Дөлгөөн
🎯 ДАРТС /Ганцаарчилсан эмэгтэй төрөл/
🥇 I байр – “ЗУГ-ХҮРАлба” – Бэлтгэгч Ш.Эрдэнэтуяа
🥈 II байр – “Техник үйлчилгээний төв” – Тогооч Г.Нармандах
🥉 III байр – “МЕВАХҮ” – Чанар хяналтын менежер Р.Саранмандах
🎯 ДАРТС /Ганцаарчилсан эрэгтэй төрөл/
🥇 I байр – “Нарийн сухайтын уурхай” – Контейнер тээврийн жолооч Г.Баяртулга
🥈 II байр – “МАК Цемент” ХХК – Цахилгааны ахлах мэргэжилтэн Б.Түвшинтөр
🥉 III байр – “Хөөтийн уурхай” – Үйлчилгээний машины жолооч Т.Баасандорж
🎯 ДАРТС /Багийн төрөл/
🥇 I байр – “Төв оффис” холимог баг
🥈 II байр – “МАК Цемент” ХХК
🥉 III байр – “Мэдээлэл технологийн газар” тус тус шалгарлаа.
🥇 “Төв оффис” холимог баг
🥈“МАК Цемент” ХХК
🥉“Мэдээлэл технологийн газар”
МАК компани хүртээмжтэй боловсролыг дэмжих бодлогын хүрээнд 1993 оноос хойш 2.3 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгожээ 👨🎓👩🎓
Нүүрсний экспортын рекорд ахисаар 🇲🇳
Монгол улс оны эхний 10 сарын байдлаар нийт 54.3 сая тонн нүүрс экспортлоод байгааг ГЕГ мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 125 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй, манай улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Сонирхуулахад, Шивээхүрэн боомтын нийт экспортын 50 орчим хувийг МАК компани эзэлж байна.
Зэсийн үнийн төлөв 🤔
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 2024 болон 2025 онд тонн нь 8,000 ам.доллар орчимд байна гэж олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг тооцоолж байна. Харин Монгол Улсын хувьд ирэх оны төсвийн төсөлд тонныг нь 9,000 ам.доллароор тусган хэт өөдрөг төсөөлөлтэй байгаа билээ.
13 аймаг төмөр замд холбогдоно 🚉
Ирэх жилүүдэд төмөр замын 3 коридортой болсноор нэвтрүүлэх хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлнэ гэж ЗГ мэдээллээ. Манай улсын төмөр замын нийт урт 2019 онд ердөө 1,115 км байсан бол, 2023 онд 2,020 км болоод байна. Үүнээс гадна, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын төмөр зам энэ онд багтан ашиглалтад орох хүлээлттэй байна.
“Говь” ХК-ийн орон нутаг дахь анхны салбар үйлдвэр 👍
ХБНГУ-ын Дюссельдорф хотод өөрийн нэрийн дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа Говь ХК Хэнтий аймагт салбар үйлдвэрээ нээлээ. Уг үйлдвэр нь ноос ноолуурын салбарт хамгийн нарийн ажиллагаанд тооцогддог “кеттель”-ийн үйлдвэр бөгөөд эхний ээлжид 100-120 гаруй хүнийг ажлын байраар хангах юм байна.
Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэнэ 🚑
Монгол, Японы хамтын ажиллагааны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэлх нийт 4,75 км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус тээвэрлэх анхны туршилтыг 11-р сарын 13-нд хийх гэж байна. Замын хөдөлгөөний оргил ачааллын үед түргэн тусламжийн машины зорчих хурд удааширдгаас шалтгаалан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Бүрэн цахилгаан Land Cruiser Toyota корпораци бүрэн цахилгаан Land Cruiser SE загвараа танилцууллаа. Өндөр, том дугуйтай, овор хэмжээ ихтэй энгийн Land Cruiser-тэй харьцуулахад харагдах байдлын хувьд завьтай төстэй, илүү минимал болсон нь анхаарал татаж байна. | Mike-ийн NCAA дэх дебют NBA-д хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од шинэ багийнхаа хамтаар эхний ялалтаа байгууллаа. NCAA-ийн шинэ улирлын нээлтийн тоглолтод Сан Франциско Донс баг талбайдаа Бетесда их сургуулийн багийг 128-59 харьцаатай илт давуу хожжээ. |
What3words улам “ойртлоо” “E-Mongolia” App-ийн нэмэлт цэсэнд байрлах “Яаралтай түргэн тусламж дуудах” хэсэгт дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тодорхойлж, тусламж дуудах боломжтой боллоо. Интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд энэ сонголт ажиллах юм байна. | Дэлхийн шилдэг баритон Ардын жүжигчин Э.Амартүвшин Олон улсын дуурийн 8 дахь удаагийн шагнал болох Дуурийн шилдэг баритон шагналын эзнээр 2 дахь удаагаа тодорлоо. Италийн алдарт “Сан Карло” театр, “Арена Ди Верона”, Италийн Торино хотын “Театро Рэжио”-гийн тайзнаа дуулж байсан тэрбээр 2020 онд энэ шагналыг мөн хүртэж байсан юм. |
Өнгөрсөн Ням гарагт Украин, Болгар, АНУ, Ирланд, Их Британи болон ОХУ зэрэг дэлхийн хойд хэсгийн зарим орнуудад улаан, ягаан өнгийн туйлын туяа үзэгдсэн байна. АНУ-ын Далай ба агаар мандлын үндэсний захиргаа гео соронзон шуурганы хүчийг таван түвшинд хуваадаг бөгөөд энэ удаагийнх гуравдугаар түвшнийх байжээ. Энэхүү улаан туяа мөн манай орны Баян-Өлгий, Ховд аймгийн нутгуудад үзэгджээ.