• Makers News
  • Posts
  • 📰 "The Makers" цахим товхимол хүрч эхэллээ 👏

📰 "The Makers" цахим товхимол хүрч эхэллээ 👏

📰 "The Makers" цахим товхимол хүрч эхэллээ 👏

Powered by

Бороотой баасан гарагийн мэнд ээ! 🌧️ МАК-чууд бидний хувьд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарсан 7 хоног өнгөрлөө. Энэ удаагийн дугаарт эрүүл мэндийн даатгалаа хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байгаа шүү. Сайтар танилцаарай. 😉

Та newsletter-ийн зураг, дизайныг бүтнээр нь харахыг хүсвэл баруун дээд буланд байрлах “Trust Sender” товч дээр дарна уу.

📰 ТАНИЛЦ: Бүтээгчдийн дуу хоолой “The Makers” цахим товхимол

Бид аж үйлдвэр, барилгын салбарын мэдээллийг нэгтгэн “Бүтээгчдийн дуу хоолой”-г олон нийтэд хүргэх зорилгоор The Makers цахим товхимлыг бэлтгэн хүргэж эхэллээ. Энэ долоо хоногт эхний дугаараа 1000 гаруй хүнд хүргээд байна. Та бүхэн ч бас салбарын шинэ соргог мэдээ мэдээллийг нэг дороос хүлээн авахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Долоо хоног бүрийн Лхагва гарагт уулзъя. 😉

Доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлээрэй. 👇

🏹 НСУ: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын түүхт 70 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын үүсгэн байгуулагдсан түүхт 70 жилийн ой наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд тохиолоо. Нарийнсухайтын уурхайн хамт олон энэхүү тэгш ойн баярын жагсаалд хүндэтгэлийн гэр барин аймаг, сум, орон нутгийн удирдлага, иргэд, зочид төлөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 👏

🚗 МАК-ийн ашигласан техник, тоног төхөөрөмжийн дуудлага худалдаа болно

Та бүхэн доорх холбоосоор ажлын мэйл хаягаараа нэвтрэн нийт техникийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Дуудлага худалдаанд оролцох бол дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Үйлчилгээний нөхцөлтэй заавал танилцах

  • Дуудлага худалдааны үнэ өсгөх хугацаа 2 минут байна

  • Техникүүдийг бодитоор үзэхдээ өөрийн зардлаар очно

Дэлгэрэнгүй мэдээллийг ХТҮГ-ийн Хөрөнгийн үйл ажиллагаа хариуцсан менежер Э.Цэрэнсодномоос тодруулна уу.

💁 МАК-ийн үндсэн ажилтан бүр жилийн ₮10 саяын нөхөн төлбөр бүхий эрүүл мэндийн даатгалтай

“Монголын Алт” (МАК) ХХК 2024 онд цалин, урамшууллын бодлогоо шинэчлэн компанийн нийт үндсэн ажилтнуудад 4 төрлийн шинэ урамшуулал олгож эхэлсэн. Энэ удаад та бүхэнд эрүүл мэндийн даатгалаа хэрхэн ашиглах тухай мэдээлэл хүргэж байна.

Хэдэн төгрөгийн үнийн дүнгээр ямар үйлчилгээ авч болох вэ?

Үндсэн ажилтан бүр жилийн 10 сая төгрөгийн нөхөн төлбөр бүхий эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Эмчилгээ, үйлчилгээний нөхөн төлбөрийн үнийн хязгаарын талаар мэдээллийг доорх хүснэгтээс аваарай. 👇

Урьдчилж төлбөр төлөхгүй үйлчлүүлж болох уу?

Та бүхэн өөрөө урьдчилж төлбөрөө төлөөд шаардлагатай бичиг баримтуудыг даатгалын компанид бүрдүүлэн өгч нөхөн төлбөрөө авч болно. Эсвэл “МИГ Даатгал” ХХК-аас төлбөрийн баталгаа гаргуулан уг компанийн хамтын ажиллагаатай эмнэлгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Хэрхэн нөхөн төлбөр авах вэ?

Та “МИГ Даатгал” ХХК-тай хамтын ажиллагаагүй эмнэлгээр үйлчлүүлсэн бол 30 хоногийн дотор дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн [email protected] хаягаар илгээх эсвэл өөрийн биеэр аваачиж өгөн нөхөн төлбөр авна. Үүнд:

  • Өргөдөл

  • Төлбөрийн и-баримт эх хувиараа зардлын задаргааны хамт

  • Эмчийн гарын үсэг, тамга бүхий үзлэгийн тэмдэглэл

  • Оношилгоо, шинжилгээний тайлан, дүгнэлт

  • Эмийн жорын эх хувь эсвэл баталгаажуулсан хуулбар

👩‍⚕️ Эрүүл мэндийн үзлэгт 100 гаруй ажилтан хамрагдлаа  

eMonos эмийн цахим худалдааны платформтой хамтран зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд 100 гаруй ажилтан хамрагдаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө мэдээлэл авлаа. 3 өдөр үргэлжилсэн өдөрлөгийн үеэр цус болон шээсний ерөнхий шинжилгээ авч, дотрын эмч зөвлөгөө өгсөн юм. Түүнчлэн уламжлалт эмчийн үзлэг, хэвлийн эхо, ясны сийрэгжилт, эрдсийн хэмжээ тодорхойлох оношилгоо үйлчилгээ үзүүллээ. 🩺

🩺 МЦ: Ажилтнууддаа хөдөлгөөн заслын эмчилгээ үзүүлж байна

“МАК Цемент” ХХК нь үйлдвэр, уурхайд ажиллаж буй ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөдөлгөөн заслын эмчилгээ, үйлчилгээг өдөр, шөнийн бүх ээлжийн ажилтанд тогтмол үзүүлж байна. Тодруулбал, үйлдвэрийн ажилтнууд эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон эмчилгээний хөтөлбөр гаргуулан, үе мөчний болон эргономикийн бүх төрлийн өвчлөлийн эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа юм байна.

ХНХЯ-аас ажил мэргэжлээс шалтгаалсан нийт өвчлөлийн 52.2%-ийг уушги тоосжих өвчин эзэлж байгаа тухай мэдээлсэн. Тиймээс үйлдвэр, уурхайн бүсэд ажиллаж буй ажилтнууд түүхий эд боловсруулах буюу чулуу бутлах үед агаарт дэгдэж буй нарийн ширхэгт тоосонцроор амьсгалахаас сэргийлэн хөдөлмөр хамгааллын хэрэгслээ зайлшгүй хэрэглэж хэвших шаардлагатай. Та бүхнийг хамгаалах хэрэгслээ бүрэн, зөв хэрэглэн эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна. 😷

☕ The Maker Cafe: Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж байна

МАК-ийн харьяа The Maker Cafe 4-р сарын 19-ний өдрөөс МАК-ийн нийт ажилтнуудад үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Энэхүү кафе ресторан нь мэргэжлийн мэргэшсэн баг хамт олноос бүрдсэн ба олон улсын стандартад бүрэн нийцсэн үйлчилгээ үзүүлж буй. Та бүхэн The Maker Cafe-аас бүх төрлийн уух зүйлс болон мэргэжлийн Япон, Итали ахлах тогооч нарын бэлтгэсэн хоолоор үйлчлүүлэх боломжтой 🤩

Импортын цемент чанарын шалгалтад бүдрэв 👎

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн хяналт шалгалтын газрын шалгалтаар импортын цемент гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын гэрчилгээгүй борлуулагдаж байсан нь тогтоогдлоо. Мөн бат бэхийн үзүүлэлт болон бусад шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Барилгын салбарын өсөлт 📈

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл оны эхний хагас жилд өмнөх оноос 24.2% өсөж ₮3.7 их наяд боллоо. Тодруулбал, 92.1% буюу ₮3.3 их наядын ажлыг дотоодын барилгын компани, 7.9% буюу ₮290.8 тэрбумын ажлыг гадаадын байгууллага гүйцэтгэжээ.

Гурилын импорт 12.6 дахин нэмэгджээ 😒

Оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын импорт өмнөх оны мөн үеэс 27.6% буюу $1.4 тэрбумаар өслөө. Тухайлбал, автомашины импорт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин, улаанбуудайн гурилын импорт 12.6 дахин тус тус өсжээ. УИХ гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталж, уг шийдвэр 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нь импорт огцом өсөхөд нөлөөлсөн байна.

Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаарай 💉

Энэ сарын 1-ний өдөр Монгол Улсад халдварт улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан тухай ЭМЯ мэдээлсэн. Энэ өвчин нь халдварт өвчин дундаа халдварлах чадвар хамгийн өндөртэйд тооцогддог бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% байдаг аж. Тиймээс та бүхэн харьяа өрхийн эмнэлэгтээ хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

Paris 2024 олимпын эргэн тойронд 🇫🇷

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын эргэн тойронд өрнөж буй, олны анхаарал татсан үйл явдлуудыг тоймлон хүргэе 👇

  • Жудо бөхийн -48 кг жинд мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

  • Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал, Б.Хулан нар шагналт 5-р байрт шалгарлаа

  • АНУ-ын уран гимнастикийн тамирчин Симон Байлс Парист 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэнээр нийт 11 медальтай болж, Чехийн алдарт тамирчин Вера Чаславскатай тэнцлээ.

  • Эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн уралдаанд сүүлийн 44 жилийн хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөлөө. 1 болон 2-р байрын тамирчид ердөө 0.005 секундын зөрүүгээр барианд орсон нь түүхэн амжилт болсон юм.

1 болон 8-р байрын тамирчдын барианд орсон хугацааны зөрүү: 0.12 секунд

Сингапур луу паспортгүй нэвтэрдэг болно

Сингапурын Чанги нисэх онгоцны буудал паспортын оронд биометрийн өгөгдөл буюу нүд, царай таних технологи туршиж эхэллээ. Энэ оны 12-р сар гэхэд уг технологийг Чанги нисэх онгоцны буудлын бүх терминал, Селетар нисэх онгоцны буудал, Марина Бэй аяллын төвд нэвтрүүлнэ гэж Сингапурын эрх баригчид мэдэгдсэн юм.

Анхны хараагүй Барби мэндэллээ

Тоглоом үйлдвэрлэгч Маттел компани хамгийн анхны харааны бэрхшээлтэй Барбиг бүтээжээ. Энэхүү Барби нь гартаа таяг барин толгой дээрээ шил зүүж, харц нь бага зэрэг дээш, гадагш чиглэсэн харагдах аж. Хүүхэлдэйн хувцсыг солиход илүү хялбар болгох үүднээс тод өнгийн дэгээ бэхэлгээтэй хийсэн байна. Түүнчлэн хайрцаг дээрх мэдээлэл нь брайль үсэгтэй аж.

Google-ийг буруутгав

Америкийн шүүхээс Google-ийг хайлтын системийн монополь, чөлөөт өрсөлдөөнийг боомилогч гэж дүгнэжээ. Улмаар толгой компани Alphabet бизнесийн загвараа өөрчилж болзошгүй байна. Сонирхуулахад, Google ийм онцгой эрхийг авахын тулд Apple, Samsung, Mozilla зэрэг компаниудад жил бүр $10 гаруй тэрбумыг төлдөг аж.

Илоны ээлжит шүүхдэлт

Илон Маск Unilever, Mars, CVS Health зэрэг компани болон World Federation of Advertisers зэрэг байгууллагуудыг санаатайгаар хуйвалдаж, зар сурталчилгаагаар хааж боосны улмаас X компанийг алдагдалд оруулсан гэж шүүхэд хандлаа. Тэрээр өөрийн Х хуудсандаа “Бид эв найрамдалтай байхыг хоёр жил хичээлээ. Одоо дайтах цаг болсон” гэж бичжээ.

Нийт үзэлтийн цагаараа Netflix-ийн түүхэнд дээд амжилт тогтоосон “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг энэ оны 12-р сарын 26-аас үзэгчдэд хүрэхээр боллоо. 🦑Түүнчлэн гуравдугаар бүлгийг хийж эхэлсэн бөгөөд ирэх онд гаргахаар төлөвлөж байгаагаа Netflix компани мэдэгдлээ. 🤗

Та бүхэн дараах ажлын байруудад тохирно гэж үзэж буй найз нөхөд, танилууддаа эдгээр зарыг түгээж хүний нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулаарай. 🤩

Та орон зайн байршлаас үл хамааран МАК-ийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхайгаар зочлох боломжтой гэдгийг мэдэх үү? 🤭 Makers News цахим товхимолд “360 аялал” нэмэгдсэн шүү. Аж үйлдвэрийн салбарт жишиг тогтоож буй МАК компанийн бүтээн байгуулалтуудаар хамтдаа зочилцгооё 👇