- Makers News
- Posts
- 📰 Ерөнхийлөгчийн ярилцлага + МАК-д зориулсан тусгай үнэ
📰 Ерөнхийлөгчийн ярилцлага + МАК-д зориулсан тусгай үнэ
💼 Ажлын байрны өдөрлөг | 🖥️ МАК-д зориулсан тусгай үнэ |🏃 Бүх нийтийн гүйлт
Powered by
Өглөөний мэнд! ☀️Makers Newsletter-ийн энэ удаагийн дугаар компанийн ерөнхийлөгчийн ярилцлага, ажлын байр болон эрүүл мэндийн өдөрлөгүүдийн талаар онцолж байна. Мөн салбарын болон бусад шинэ сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу. 🙌
📰 Ерөнхийлөгч Н.Цэлмүүн цементийн зах зээл, үнийн асуудлаар Өдрийн сонинд ярилцлага өглөө
Цементийн зах зээлд ямар сорилтууд бий болж, үнэ ханш хэрхэн тогтдог талаар болон компанийн бодлого, стратегийн талаарх Монголын Алт МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний ярилцлагыг доорх холбоосоор орж унш нуу…
Та newsletter-ийн зураг, дизайныг бүтнээр нь харахыг хүсвэл баруун дээд буланд байрлах “Trust Sender” товч дээр дарна уу.
👩⚕️ 🩺 5 сумын хамарсан МАК-ийн эрүүл мэндийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмждэг МАК компанийн 5 сумыг хамарсан “Эрүүл мэндийн өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн өдөрлөг нь Дэлгэрхангай, Гурван тэс, Мандах, Баянжаргалан, Даланжаргалан гэсэн 5 сумыг хамарч нийт 10 км үргэлжлэх урт аялал болон хэрэгжсэн бөгөөд очсон сум тус бүрдээ 200 орчим хүнийг үзлэгт хамруулж, компанийн тухай мэдээ, мэдээллийг түгээсэн байна. Түүнчлэн үзлэгийн үеэр зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд өвчтөнүүдийг оношилж, тусламж, зөвлөгөө өгч чадсан гэж манай эмч нарыг баг мэдээлсэн юм.
Эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр
✔️ Хэвлийн хөндийн эхо
✔️ Сахарын оношилгоо
✔️ Ясны сийрэгжилтийн оношилгоо
✔️ Биеийн ерөнхий индекс
✔️ Эрдсийн оношилгоо зэрэг 5 төрлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
💼 МАК-ийн ажлын байрны өдөрлөг Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулагдана
МАК-ийн хэмжээнд нийт 1300 нээлттэй ажлын байр зарлагдаж "MAK Job Fair 2024" арга хэмжээг төв оффис дээр 9-р сарын 13, 14-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тэгвэл уг арга хэмжээ 9/21-нд Дархан, 9-р сарын 22-нд Эрдэнэт хотуудад үргэлжилж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахаар боллоо.
МАК-чууд та бүхэн Дархан, Эрдэнэт хотууд дахь найзууд болон танилууддаа мэдээллийг дуулгаж нээлттэй ажлын байрны өдөрлөгт урина уу.
🖥️ МАК-д зориулсан тусгай үнэ санал болголоо
ITZone компанийн зүгээс МАК-ийн ажилчдад зориулан Dell, Canon брэндийн бүтээгдэхүүнийг хямдралтай нөхцөлөөр худалдан авах саналыг тавилаа. Та бүхэн хавсралт дахь файлаас бүтээгдэхүүний мэдээлэл, үнийн саналтай танилцана уу.
|
Хэрэв хямдралтай худалдан авалт хийхийг хүсвэл ITZone компанийн менежер М.Цогтбаяртай холбогдох юм. Утас: 89102010
🔖 “Бүтээгч Монголын Төлөө” шинэ сэтгүүл хэвлэгдлээ
Ажиллах хүчний тоо нэмэгдэх таамаг гарчээ 👷♂️👷♀️
Хамтарсан ЗГ 14 мега төслийг урагшлуулахад санал нэгдэж, бүтээн байгуулалтууд эрчимжиж байгаатай зэрэгцээд Боловсруулах салбарын ажиллах хүчний тоо эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, уг салбарт 2035 он хүртэл 62.9 мянган ажиллагч шаардлагатай гэсэн тооцооллыг ХНХЯ, MMCG компани хамтран гаргасан байна. Харин барилгын салбарт мөн хугацаанд 60.1 мянга, уул уурхай, олборлолтын салбарт 31.4 мянган ажиллах хүчин нэмэгдэх таамаг судалгаагаар гарчээ.
Монгол ноолуураас татгалзах вий 🐐
Монгол Улс ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийн зах зээлд нэмэгдүүлэхийн тулд мал аж ахуйгаас ялгарах хүлэмжийн хийн асуудалд анхаарах шаардлагатайг Европын Холбооноос хийсэн “Ноолуурын өртгийн сүлжээний судалгаа”-нд онцолжээ. Үүний тулд цөөн ямаанаас чанартай ноолуур авах, малчид болон бэлчээр зохистой ашиглалт руу чиглэсэн зөв бодлого хэрэгжүүлэх, ХАА-н салбарын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ус ашиглалтын менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ.
Маргааш бүх нийтийн гүйлт болно 🏃
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно. Энэ үеэр бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Мөн өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой юм байна. Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм.
Дэлхий 2 сартай болох уу? Дэлхийн дагуул Сар маань шинэ хөрштэй болж байгааг эрдэмтэд мэдээлжээ. Энэ сарын 29-өөс 11 сарын 25-ны хооронд 2024 PT5 нэртэй сансрын биет дэлхийн таталцлын бүсэд орж, дэлхийг тойрон эргэх болно гэж одон орон судлаачид үзэж байна. Харамсалтай нь шинэ “бяцхан” сарыг дэлхийгээс харах бараг боломжгүй бөгөөд ердөө 2 сарын турш тойрог замд орших аж. | Эргэцүүлэн бодох чадвартай хиймэл оюун OpenAI компани хүнд хэцүү асуултын хариуг олон талаас нь эргэцүүлэн бодож хариулах чадвартай шинэ загвараа нийтэд танилцуулжээ. Шинэ загварыг танилцуулахад “о1” ба “о1-mini” гэсэн нэрээр танилцуулсан бөгөөд о1 загвар нь Олон Улсын Математикийн Олимпиадын сорилыг 83 хувьтай гүйцэтгэсэн нь өмнөх GPT-4o загварын 13 хувьтай харьцуулахад том үсрэлт юм. |
Норвеги улсад EV олонх болов Норвеги улсад анх удаа цахилгаан хөдөлгүүртэй автомашины тоо бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давжээ. Тус улсад бүртгэлтэй суудлын автомашины нийт тоо 2.8 сая байдаг. Үүнээс 754,303 нь цахилгаан хөдөлгүүртэй, 753,905 нь бензин хөдөлгүүртэй болсныг Норвегийн Зам Тээврийн Холбоо мэдээлсэн байна. | Starlink-ийн эсрэг эрдэмтэд Нидерландын эрдэмтдийн саяхны судалгаанд дурдсанаар Старлинк компанийн хиймэл дагуулуудаас гарч буй радио долгион нь эрдэмтдийн сансар огторгуйг ажиглах боломжийг хааж байна гэжээ. Сүүлийн үеийн Старлинк хиймэл дагуулууд нь өндөр хурдны интернэт нь эрдэмтдийн ашиглаж буй түрүү үеийн радио дурангуудын ажиллагааг доголдуулах болсон аж. |
Дархлаа дэмжих бүтээгдэхүүн гэж бий юу?
Судалгаанаас үзэхэд С, Д, цайр зэрэг зарим амин дэм, нь дархлааны үйл ажиллагаанд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, Nutrients сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар С витамин нь ханиадны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8 хувь, хүүхдүүдэд 14 хувиар багасгадаг болохыг тогтоожээ. Түүнчлэн Д витамин дутагдалтай хүмүүс томуу, амьсгалын замын халдвар авах эрсдэл илүү өндөр байдаг аж.
Дархлааг байнга идэвхжүүлж “дэмжих” нь аутоиммуны өвчин, архаг үрэвсэл үүсгэж болно. Тиймээс "дархлаа дэмжих" хэмээх ойлголт нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд дархлааг хэт өдөөх нь дархлааны системийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулж, биеийн эсүүдийг гэмтээх магадлалтай.
Дархлааг зохистой, тэнцвэртэй авч явахын тулд зөв хооллолт, хангалттай нойр зэрэг олон зүйлс нэгдэж байж гэмээнэ бидний бие эрүүл байх учиртай юм. Товчхондоо, бидний төсөөлдөг шиг дархлаа гэдэг нь нэмэгдэж, хорогддог зүйл биш бөгөөд мөрөөрөө явж байгаа зүйлийг дураараа янзалж болохгүй гэдгийг санууштай.
📸 Iphone 16 -аар бичсэн клип
Алдарт дуучин The Weeknd өөрийн 6 дахь бие даасан цомогт багтсан “Dancing in the Flames” дууныхаа клипийг олон нийтэд цацлаа. Энэхүү шинэ клип нь Apple компани шинэ гар утас Iphone 16-г танилцуулснаас ердөө нэгхэн өдрийн дараа цацагдсан бөгөөд клипний бүх зураг авалтыг Iphone 16 гар утсаар бичсэн гэдгээрээ онцлогтой юм. Шинэ утасны камерын чадвар хэр болсон гэж та бодож байна?
Та орон зайн байршлаас үл хамааран МАК-ийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхайгаар зочлох боломжтой гэдгийг мэдэх үү? 🤭 Makers News цахим товхимолд “360 аялал” нэмэгдсэн шүү. Аж үйлдвэрийн салбарт жишиг тогтоож буй МАК компанийн бүтээн байгуулалтуудаар хамтдаа зочилцгооё 👇