- Makers News
- Posts
- 🌳 Бид 200 мянган мод тарьжээ 🌳
🌳 Бид 200 мянган мод тарьжээ 🌳
🌳 Мод тарих өдөрлөг | 📱 MAKBM 2.0 | 🩺 Эмчийн зөвлөгөө
Өглөөний мэнд ээ! ⛅ Makers News цахим товхимлын энэ удаагийн дугаарт дэлхий дахины тудгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн талаар онцоллоо. Энэ хүрээнд МАК компани экологийн ул мөрөө бууруулахаар үйлдвэр, уурхайн бүсэд ногоон байгууламж бий болгож, сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байгаа билээ. 🌳😇🌳
Та newsltter-ийн зураг, дизайныг бүтнээр нь харахыг хүсвэл баруун дээд буланд байрлах “Trust Sender” товч дээр дарна уу.
🌳 МАК-чууд бид 200 мянга гаруй мод тарьж, ургуулсан байна
МАК компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш үйлдвэр, уурхайн бүс болон биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд 200 мянга гаруй мод тарьж, ургуулсан байна. Өөрөөр хэлбэл, 4924 тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсантай тэнцэхүйц ногоон байгууламж бий болгожээ 🌳🌳🌳
Жил бүрийн “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу өнөөдөр Төв оффис болон Аяан Хотелс Энд Ресортс ХХК-ийн ажилтнууд Богдхан уулын Залаатын аманд мод тарьж байна 👏
Нарийнсухайтын уурхайн хамт олон мөн 10/04-10/05-ны өдрүүдэд мод тарих өдөрлөг зохион байгуулж, тарьсан мод бүртээ нэр өгч, пайз зүүхээр болжээ 🌳 👏
📱 MAKBM аппликейшний 2.0 хувилбар гарлаа
МАКBM аппликейшний шинэ хувилбарыг ашиглан шаарлагатай материалын тооцоолол хийн, үнийн санал авч, шууд захиалга өгөх боломжтой боллоо. Түүнчлэн тус аппликейшн нь QPay системд нэгдсэн тул төлбөр тооцоо хийхэд илүү хялбар болсон байгаа шүү. Та бүхэн туршаад үзээрэй 😉
👩⚕️ Зөвлөгөө: Ханиадны шинж тэмдэг илэрсэн бол заавал бүрэн эмчлэх хэрэгтэй
Төв оффисын эмчид хандаж, зөвлөгөө авч буй ажилтнуудын 80% нь амьсгалын замын өвчлөлийн хөнгөн хэлбэрээр өвдсөн байгаа тул эмч Ц.Цэрэнханд сайн дураараа эм, бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ханиадыг дутуу эмчлэх нь зүрхний шигдээс, бөөрний эмгэг, уушгины цочмог үрэвсэл зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог аж. Таны хоолой хөндүүрлэн бие зарайх мэдрэмж төрж байгаа бол халуун бүлээн усанд “Терафлю”, “Тайлол хот” зэрэг эмийг найруулан ууж болох юм байна. Харин нус гоожин цэртэй, зовуурьтай ханиалгаж байгаа тохиолдолд зайлшгүй эмчид хандан зөвлөгөө аваарай.
👩⚕️ ТАНИЛЦ: “Үндэсний Эвсэл”-ээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид
Компанийн нийт ажилтнуудын дунд үүсгэн байгуулагдсан "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг дэмжих сайн дурын баг орон нутгийн сонгуультай холбоотой цуврал мэдээллүүд хүргэж эхэллээ.
"Үндэсний Эвсэл" 2024 оны НИТХ-ын сонгуульд "Иргэн баян бол хот баян" уриаг дэвшүүлж, салбар бүрийн мэргэшсэн 27 мэргэжилтнийг нийслэлийн 8 тойрогт нэр дэвшүүлээд байна. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудад бодит шийдэл хэрэгжүүлэх нэр дэвшигчидтэй танилцаарай 👇
10-р сарын 11-нд бүх нийтээр амарна 🗳️
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Аравдугаар сарын 11-ний Баасан гарагийн 07:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. хуулийн дагуу ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээр амрах нь ээ. Санал тэмдэглэх заавартай энд дарж танилцаарай.
Petro Matad дараагийн өрөмдлөгөө эхлүүлнэ 🙂
Тодруулбал, “Цэн тогоруу-2” цооногоос 190 сая баррель газрын тос олборлоно гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд уг төслийнхөө эхний цооногоос өдөрт 821 баррель газрын тос олборлож байжээ. Төслийн дараагийн өрөмдлөг эхлэх сургаар Лондонгийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 8.7% өссөн байна.
Уул уурхайн салбарын өсөлт 📈
2024 оны II улирлын байдлаар уул уурхай, олборлолтын салбарын хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс $351 саяар өслөө. Уул уурхайн салбар эхний хагас жилд 15.4% тэлж, эдийн засгийн өсөлтийн 1.8 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Үүнд, нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт 36-47% өссөн нь голлон нөлөөлжээ.
ЗГ албан бичгээ 100 хувь цахимаар солилцдог болжээ 📩
Үр дүнд нь яамдын бичиг хэргийн зардлыг ₮1.2 тэрбумаар хэмнэх юм байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэжээ.
Азид iPhone-ийн эрэлт буурав Xiaomi, Samsung, Huawei зэрэг брэндүүдийн өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор Ази дахь iPhone-ийн борлуулалт 24% буурлаа. 2024 оны хоёрдугаар улиралд Apple Хятадын ухаалаг гар утасны зах зээл дэх шилдэг таван үйлдвэрлэгчийн тоонд багтаж чадаагүй бол, Samsung, Xiaomi “цонх үе”-ийг сайтар ашиглан зах зээлээ тэлсэн байна. | Савласан усан дахь хуванцар Нэг литрийн савлагаатай усанд 110-400 мянган нанопластик агуулагддагийг АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академи илрүүлсэн байна. Энэ нь өмнөх судалгаануудаас 100 дахин өндөр үзүүлэлт болжээ. Эрдэмтэд АНУ-д зарагддаг гурван өөр брэндийн савласан уснаас дээж авч шинжлэхэд нэг литр савласан усанд дунджаар 240 мянган нано болон микропластик байдгийг тогтоосон байна. |
Дулаарал ба хилийн зурвас Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Итали болон Швейцарын хилийн зурвас дахь мөсөн гол хайлж байгаа тул хоёр улсын хилийг дахин тогтоохоор болсон байна. Хилийн өөрчлөлтийг 2023 онд тохиролцсон бөгөөд Швейцарын Засгийн газар Баасан гарагт зохицуулалтыг албан ёсоор баталлаа. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурсны дараа хилийн шинэ зурвасыг олон нийтэд мэдэгдэх юм байна. | “Өсөж” буй Эверест Эверестийн оргил цэг тогтсон хэмжээнээсээ 15-50 метрээр өндөр байгааг шинэ судалгаагаар тогтоолоо. Энэ нь мөсөн голын ёроолын чулуулаг хөрсийг эвдэж, улмаар дээш түлхэж буйтай холбоотой аж. Арун голын сав газарт хөрсний бүтэц алдагдсанаар дэлхийн хамгийн өндөр оргил жилд хоёр мм хүртэлх хэмжээгээр өсөж байгааг Лондоны их сургуулийн судлаачид тооцжээ. |
Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн нь XX зууны сүүлчээр гарсан хамгийн том өөрчлөлтөд зүй ёсоор тооцогддог. 1.2 хэм гэхээр бага сонсогдож болох ч, энэ тоо туйлын мөсийг хайлуулж, хур тунадасны хэмжээг өөрчлөн экосистемийг ч сүйрүүлэх хүчтэй. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар нэмэгдэж, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурч, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдацтайгаар нэрвэгдэж буй улсуудын нэгээр тодроод байгаа. Тиймээс экологийн ул мөрөө бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бидний оруулах хамгийн үр дүнтэй хувь нэмэр мод тарих явдал юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт зудын дараа хөдөөнөөс хот руу нүүж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицож байгаа залуу хос Даваасүрэн, Отгонзаяа нарын тухай өгүүлэх баримтат, уран зохиол хосолсон "Чононууд үргэлж шөнөөр ирдэг" бүтээл Торонтогийн кино фестивалийн үеэр нээлтээ хийсэн байна. Уг киног олон улсын баримтат кино борлуулалтын “Cinephil” компани зохиолч, найруулагч Габриэль Брэдигээс худалдаж авчээ.
Та бүхэн дараах ажлын байруудад тохирно гэж үзэж буй найз нөхөд, танилууддаа эдгээр зарыг түгээж хүний нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулаарай 🤩
Та орон зайн байршлаас үл хамааран МАК-ийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхайгаар зочлох боломжтой гэдгийг мэдэх үү? 🤭 Makers News цахим товхимолд “360 аялал” нэмэгдсэн шүү. Аж үйлдвэрийн салбарт шинэ жишиг тогтоож буй МАК компанийн бүтээн байгуулалтуудаар хамтдаа аялцгаая 👇
"Makers News" цахим товхимолд и-мэйл хаягаа бүртгүүлснээр Компанийн үйл ажиллагаа, дотоод арга хэмжээ, үйл явдлууд, улс эх оронд өрнөж буй хамгийн чухал, анхаарал татсан мэдээ мэдээллүүдийг нэг дороос унших боломжтой шүү 🙌
Та бүхэн шинэ ажилтан, ширээний найзууддаа дуулгаарай 📢